Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрүүл мэнд

2014-10-21

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Өндөр настай иргэдийн гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг, чадварыг дээшлүүлэх” уриан дор  аймгийн Батсүмбэр сум дахь өндөр настны асрамжийн газарт сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Тус арга хэмжээнд ОБЕГазар, ЭМЯ, Геронтологийн үндэсний төв, МУЗН, Дэлхийн зөн олон улсын байгууллага, аймгийн ЭМГазар, АНЭмнэлэг, аймгийн ОБГазар, Батсүмбэр сум дахь Өндөр настны асрамжийн газар, Батсүмбэр сумын ЭМТөвийн эмч, мэргэжилтнүүд, албан хаагчид хамтран ажиллаа.  

ОБЕГ, аймгийн ОБГ хамтран ахмадын асрамжийн газрын барилга байгууламжийн гал түймэр болон гамшиг ослын үед хүмүүсийг аврах нүүлгэн шилжүүлэх авралтын гарц, усан хангамжийн ажиллагааг шалгаж,  тус төвийн эмч, ажиллагсдад “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” сэдвээр танхимын сургалт зохион байгуулсан. Мөн гал түймрийн үед гал унтраагуур хэрхэн ашиглах талаар үзүүлэх сургалт зохион байгуулсан.

МУЗН, Дэлхийн зөн олон улсын байгууллага нь тусламжийн дулаан  хувцас, хүнсний бүтээгдхүүнээр ахмадууддаа бэлэг барьсан.

 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн  зүрх судасны эмч, дотрын эмч, дүрс оношлогооны  эмч, сумын ЭМТөвийн дотрын эмч нар нийт 124 ахмад настнуудыг үзлэгт хамруулж, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО-оор оношлогоо хийж,  5 ахмад настанд эмч нарын зөвлөгөөн хийж, тус газрын эмч, эмнэлгийн ажиллагсдад орчин үеийн эмчилгээний чиг хандлагын талаар зөвлөн тусалсан.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%