Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээний зохион байгуулагчдыг хүлээн авч уулзлаа

2014-10-24

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Орос-Монголын найрамдлын өдрүүдийн хүрээнд хийгдэж буй Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээг зохион байгуулагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн орчуулагч В.И.Зимирёв, МУИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор, гавъяат багш Э.Равдан, Орос хэл, соёлын төвийн референт Л.Шүрэнчимэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн нарийн бичгийн дарга О.Ундрал, Москвагийн Улс үндэстний найрамдлын их сургуулийн доцент, дэд профессор, Улс түмний найрамдлын их сургуулийн доктор, профессор М.А.Рыбаков болон аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, ТЗУХ-ийн дарга Д.Жаргалсайхан нар оролцов.
Уулзалтын үеэр Орос хэлний гүнзгийрүүлсэн сургууль, соёлын арга хэмжээг зохион байгуулахаас гадна 2015 оноос эхлэн ОХУлс руу визгүй зорчих болсон асуудалд ач холбогдол өгч,  Монгол оюутнуудыг ОХУ-ын Их дээд сургуульд тэтгэлгээр сургах, магистр хамгаалах боломжийг олгох талаар гэрээ байгуулж, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Найрамдлын сарын хүрээнд зохион байгуулж буй Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээнд Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн багш, сурагчдын төлөөлөгчид оролцож байгаа аж. 

Мэдээг бэлтгэсэн: Н.Буманцэцэг


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%