Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ /1992 -1996 ОН/

2014-10-30

1992-1996 он

 

Монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн билээ.Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 09 сарын 28- ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

 

Аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 56 төлөөлөгчтөй байсан ба үүнээсэмэгтэй төлөөлөгч 2, эрэгтэй 54 төлөөлөгчтэй байжээ. Намын харъяаллаар нь авч үзвэл: МАХН-ын гишүүн 47, МҮАН-ын 2, МСДН-ын 1, нам бус 6 төлөөлөгч байв.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар С.Шааман, нарийн бичгийн даргаар Б.Шатар нар ажиллаж байв.

 

ИТХ-ын Тэргүүлэгчдээр С.Шааман, Б.Шатар, М.Нүүнээ, Д.Бадрах, П.Товууч, Б.Батанов Б.Дэлгэрхангай нар байсан ба 1993 онд орсон өөрчлөлтөөр ИТХТ-ийн даргаар Б.Батанов сонгогдож, мөн Тэргүүлэгчээр Л.Чадраабалыг сонгосон байна.

 

ИТХТ-ийн ажлын албан ажилтнаар Г.Давааням ажиллаж байв. 1992-1996 он хүртэлх хугацаанд ИТХ-ын хуралдааныг нийтдээ 6 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 54 удаа хийсэн байна.

 

ИТХ нь аймгийн төсөв, санхүү, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц байдал, нийгмийн дэг журам хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, банкны байгууллагын тухай болон газрын хуулийг хэрэгжүүлэх чиглэл зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийн биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байжээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%