Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шарын голчууд сумынхаа боловсролын байгууллагын сургалтын чанар, үйл ажиллагааны асуудлыг нээлттэй хэлэлцэнэ

2014-11-04

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран “ШАРЫН ГОЛ СУМЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ЧАНАР, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛД АНХААРАХ НЬ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Тус хэлэлцүүлгийг Шарын гол сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, стандарт үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх, сумын иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаанд тусгуулах зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагааны талаар болон Дархан-Уул аймгийн Боловсролын байгууллагын өнөөгийн байдал 2020 он хүртэлх зорилт, Сургуулийн сурагчдаас гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа байдал цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулна. Мөн Сумын боловсролын байгууллагын сургалтын чанар, стандарт, үйл ажиллагааны талаар багш, сурагчид, эцэг эхчүүдээс авсан санал асуулгын дүнг танилцуулж, иргэдээр хэлэлцүүлэх юм байна.
Иргэдээс гарсан санал хүсэлтүүдийг нэгтгэн, дүгнэлтийг аймаг сумын удирдлагууд, Боловсролын газар, Сумын ИТХ, Засаг даргаас гарах шийдвэрт тусгуулахаар хүсэлтийг уламжлах юм байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%