Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хонгор суманд Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат үйл ажиллагааныхаа тайланг тавьлаа

2014-11-07

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Хонгор сумын иргэд, хөдөлмөрчдөд тайлагналаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлагийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж иргэд хөдөлмөрчдийн сонирхосон асуултанд хариулт өгч ажиллаа. Мөн Хонгор сумын иргэд Засаг дарга С.Насанбатын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин алд цэнхэр хадаг болон мөнгөн  аягатай идээ барьж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%