Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрүүл хотуудын холбоон”-ы их хурал Дархан хотын илтгэлийг өндөр үнэлжээ

2014-11-08

Хонг-Конк хотод болсон Олон улсын “Эрүүл хотуудын холбоо”-ны их хуралд оролцсон тус холбооны удирдах хорооны гишүүн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Дархан хот нь “Эрүүл хот” хөтөлбөрийн  хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж байгаа талаар илтгэл тавьж өндөр үнэлэлт авчээ.

Дэлхийн 167 орны хотуудаас бүрдсэн уг холбооны их хурал дөрвөн жил тутамд нэг удаа их хурлаа хийдэг байна. Манай улсаас анх түрүүн Дархан хот 1997 оноос эрүүл хот болох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж 2000 онд уг холбооны гишүүнээр элсэж “Эрүүл хот” өргөмжлөлийг гардан авч байжээ. Энэ удаагийн их хуралд Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Алтай, Чингис, Хөтөл хотын төлөөлөл, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яамнаас төлөөлөгчид оролцсон байна. Монгол улс нь эрүүл хотуудыг  хөгжүүлэхэд хэд хэдэн шат ахисан гэж олон улсын төвшинд үнэлэгдсэн бол уг их хуралд оролцсоноор дэлхийн эрүүл хотуудын туршлагаас суралцаж Япон, Солонгос, Австрали улсуудын эрүүл хотуудтай цаашид хамтарч ажиллахаар болжээ. Эрүүл хотуудын холбоо энэ удаагийн их хурлаараа дараагийн дөрвөн жилд холбоог удирдах хотоор Хон-Конг хотыг сонгосон бол тус холбооны удирдах хорооны гишүүнээр Дархан хот дахин сонгогдож аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн уг холбоог удирдан ажиллах бүрэн эрхт гишүүний нэг болсон аж.

Б.Норовсамбуу

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%