Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багууд Иргэдийн нийтийн Хурлаа зохион байгуулна

2014-11-12

Аймгийн ИТХурлаас Дархан сумын багуудтай хамтран “Иргэдээ сонсоё” сарын аяныг зохион байгуулж, сарын хугацаанд баг бүрт “Багийн ИНХ-ын өргөтгөсөн хэлэлцүүлэг”-ийг хийхээр төлөвлөсөн байна.
Энэ ажил маргаашнаас эхэлж байгаа бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагт Дархан сумын 2 дугаар баг, 15:00 цагт Дархан сумын 3 дугаар багийн иргэдтэй уулзах юм байна.  
Аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулж, мэдээлэл хүргэх, багийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, баг бүрт тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлуудыг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч бүр тойрогтоо ажиллаж, багийнхаа иргэдтэй уулзах юм байна.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%