Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын хорооны гишүүд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2014-11-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга Төлөөлөгч Ү.Тэгшбаатар, гишүүн  Төлөөлөгч Ч.Дэчингалсан,  Ё.Отгонбаяр, В.Хүрэлбаатар, Л.Баярсайхан, хорооны нарийн бичгийн дарга Б.Гүжин, Боловсролын хэлтсийн ажилтан Дэлэгмаа,  Боловсрол хариуцсан мэргэжилтэн Гүррагчаа нар 2014 оны 11  дүгээр  сарын  13, 14-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургууль, 9 цэцэрлэгийн 2014-2015 оны элсэлт, харьяаллын асуудалтай танилцлаа.
Төлөөлөгчид сургууль цэцэрлэг тус бүрт тулгамдаад байгаа болон нийтлэг асуудлуудтай танилцаж, эдгээр асуудлыг дүүргийн ИТХ болон ЗДТГ-т албан тоотоор хүргүүлж, ИТХ-ын Хуралдааны чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%