Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгч Ч.Болормаа 6 дугаар хорооны иргэдтэй уулзав

2014-11-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ч.Болормаа өнөөдөр 6 дугаар хорооны “Иргэний Танхим”-д иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтаар СӨХ-ны үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжилийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил болон тус хорооны нутаг дэвсгэрт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хөндөв.
Төлөөлөгч Ч.Болормаа, цаашид энэхүү уулзалтаа үргэлжлүүлж, 2015 он гарахаас өмнө хоёр удаагийн уулзалт зохион байгуулахаа иргэдэд мэдээлсэн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%