Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-11-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2014 оны 11-р сарын 12-нд хуралдаж доорхи асуудлуудыг хэлэлцлээ.
  1. Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан зарлах тухай
  2. Иргэний зөвлөл байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоож, санхүүжилтийг 2015 оны орон нутгийн төсөвт суулгах тухай
  3. Баатруудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрын байршил тогтоох тухай 
  4. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн “Эко бүс нутаг дэд хөтөлбөр” батлах тухай
  5. Барилга орон нутгийн өмчид авах тухай  /Хайрхан сум Дизель станц/
  6. Барилгын үнийг шинэчлэн тогтоох тухай/Цэцэрлэг сум Туулант баг /
  7. Барилга данснаас хасч актлах тухай /Эрдэнэмандал сум ЕБС уурын зуух/
  8. Гүүр данснаас хасч актлах тухай /Өгийнуур Орхон голын модон гүүр/
  9. Автомашин данснаас хасч худалдах тухай 
  10. Автомашин данснаас хасч худалдах тухай 
  11. Автомашины үнийг шинэчлэн тогтоох тухай /НХҮХ/
  12. Шагналын асуудал

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%