Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын заан Б.Батмөнх түрүүлэв

2014-11-21

Төв аймгийн Ургацын баярт зориулсан "Алтан намар -2014" үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, өндөрлөлөө. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх барилдсанаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат Хилчин спорт хороо, "Дүнжингарав" дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, "Химон" констракшны бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Засагт ханы Завхан" дэвжээ, "Хөтлийн цемент шохой" ХХК-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат "Хантайшир" дэвжээ, "Алтай" констракшны бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар шалгаран үлдлээ.

Барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудаас харцага Ж.Амартүвшин Төв аймгийн М.Батнасанд, начин У.Балжинням Төв аймгийн Н.Баттөмөрт өвдөг шороодсон байна. 


УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%