Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын эрүүл мэндийн төвүүдийн халаалтын тогоо, шугам сүлжээг шинэчиллээ.

2014-11-24

ЭМСайдын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай” 288 тоот тушаалаар “Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх ХХY.2.1.13 Гэнэтийн хүчин зүйлийн дагуу хийгдэх  засварын төсвөөс Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо солиход 15,000,000 /арван таван сая/ төгрөг, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвийн халаалтын шугам сүлжээг солих  18,000,000 /арван найман сая/ төгрөгийн зарцуулалтыг Аймгийн Засаг даргад шилжүүлсэн.

Аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 14.4 дэхь заалтын дагуу А/421 тоот захирамжаар Эрүүл мэндийн газарт  эрх шилжүүлсний дагуу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай “хуулийг үндэслэн  үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчээр   “Өндөрлөг ХХК”-ийг  шалгаруулсан.

Тус компани Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо, Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын шугам сүлжээг солих, засварлах ажлыг  хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%