Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2019-01-08

2019 оны 1 дүгээр сарын 3-6

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.12.03-ний өдрийн №38 тоот тогтоолоор 1 дүгээр сарын 3-6-ний өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж сумын ИТХурал, Тэргүүлэгчдээс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, гаргасан тогтоол шийдвэрүүдийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Баг тус бүрийг ИТХ-ын Тэргүүлэгчид ахлан тус арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд “АХА” танин мэдэхүйн тэмцээн, соёл урлагийн арга хэмжээг сумын соёлын төвийн хамт олонтой хамтран зохион байгууллаа.
Мөн сумын Засаг дарга 2018 оны ажлын тайлангаа танилцууллаа


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%