Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манай аймгаас улсын аварга малчин дөрөв, тариаланч хоёр тодорлоо

2019-01-09

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

Улсын аварга малчин”-аар Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр, “Улсын хошой аварга малчин”-аар Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл шалгарсан байна.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор Бүрэгхангай сумын "Төлүүжин" ХХК, Хутаг-Өндөр сумын "Эг тариа" ХХК, Сэлэнгэ сумын "ИНТОСЭ" ХХК шалгарч, “Улсын аварга тариаланч”-аар Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан, мөн сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат нар тодорчээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%