Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМНӨГОВЬ АЙМАГ НОМГОН СУМ: Хармагтай багийн малчин Ө.Гомбодаш Улсын аварга малчин боллоо

2019-01-10

ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 5 ТОДОРЛОО

Өмнөговьчууд 2018 онд 2598440 толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд 5951 малчин өрх байна. Монголын уламжлалт мал аж ахуй, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай аймгийн малчдыг МУ-ын "АВАРГА МАЛЧИН"-аар тодруулжээ.

Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Хүрмэн сумын Хүрмэн багийн Рэнцэнхоролын Баянчулуун, Номгон сумын Хармагтай багийн Өвгөнхүүгийн Гомбодаш, Цогт-Овоо сумын Найз багийн Бямбаагийн Галхүү, Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадорж нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%