Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрх зүйн сургалт боллоо

2019-01-11

Булган аймгийн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын эрх зүйн сургалт боллоо.

            Төрийн албаны тухай хууль, албан тушаалтны хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх журам тухай, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны тухай анхаарах асуудал, шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай, төсөв  санхүүгийн  үйл ажиллагааны талаарх сургалтыг ИТХ, ЗДТГ, санхүүгийн хяналт, аудитын албаны мэргэжилтнүүд хийслээ. Мөн ИТХ-ын иргэний танхим, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлыг сайжруулах талаар зөвлөмж чиглэл өгсөн байна.

            Хувийн ашиг сохирол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах тухай сургалтыг сумын ЗДТГ-ын дарга, эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%