Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо

2019-01-17

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.

Тус барилдаанд Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн Улс, аймаг, сумын цолтой 32 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэж, Дорноговь аймгийн уугуул аймгийн арслан М.Бямбадорж, Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул аймгийн заан Ц.Анхбаяр нар шөвгөрлөө.

Тус барилдаан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Улсын начин Ц.Одбаяр тав дахь удаагаа түрүүллээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%