Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРГУУЛИЙН ОРЧИНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ “SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

2014-11-25

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2014 оны 11 дүгээр сарын 19 -ны өдрийн
153 дугаар тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулахад оршино.
1.2. Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах”, 12.1.1 дэх заалтанд “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэж заасныг үндэслэн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль болон түүний орчинд сурагчдын эцэг эх /асрах хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийг эргүүлд ажиллуулахад энэхүү журмыг удирдлага болгоно.
1.3. Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно.
 
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага сургууль болон түүний орчинд ажиллах “School police” эргүүлийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавин, тасралтгүй явагдах нөхцлийг хангаж ажиллана.
2.2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гаргаж батлан эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 10 хоногийн өмнө мэдэгдэнэ. Эргүүлийн хуваарийг хичээлийн өглөөний ээлж /07.30-13.30 цаг/, өдрийн ээлж /13.30-17.30 цаг/-т тус бүр 2 хүн гарахаар зохион байгуулна.
2.3. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д мэргэжил, аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай очиж ажиллана.
 
Гурав. Эргүүлийн үйл ажиллагаа, тавигдах шаардлага, хориглох зүйл
3.1. Сургууль болон түүний орчинд ажиллах “School police” эргүүлд 18 насанд хүрсэн, согтууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглээгүй, сэтгэцийн өвчингүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг урьдчилан гаргасан хуваарийн дагуу ажиллуулна.
3.2. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэн энэхүү журамтай урьдчилан танилцаж, сургуулийн нийгмийн ажилтан, жижүүр багшаас зааварчилгаа авч “School police” гэсэн хантаазийг өмсөж эргүүлд ажиллана.
3.3. Эргүүлд ажиллаж байгаа иргэн дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
а/ Сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
б/ Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа /сургуулийн бүсэд хамаарах/ замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ.
в/ Хичээлийн завсарлагаанаар сургуулийн орчинд болон сургууль дотор эргүүлийн үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмыг мөрдөх талаар шаардлага тавьж ажиллана.
г/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн зүгээс болон Хууль сахиулах байгууллагаас зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
д/ Сургуулийн удирдлага, анги даасан багштай харилцан тохиролцсоны үндсэн дээр сурагчдад хууль тогтоомж, мэргэжлээ сонгох зэрэг чиглэлээр яриа таниулга хийж болно.
е/ Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургуулийн орчинд гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлнэ.  
ё/ Эргүүлийн үүрэг гүйцэтгэтгэх хугацаанд “School police” хантаазийг бохирдуулж, гэмтээхгүй өмсөж хэрэглэж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусахад ажилласан талаарх илтгэх хуудсыг бичиж, хантаазын хамт сургуулийн нийгмийн ажилтан болон жижүүр багшид өгнө.
3.4. Эргүүлд ажиллаж байгаа иргэн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж иргэд, хүүхдүүтэй зөв боловсон харьцах ба төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
3.5. “School police” эргүүлд ажиллах иргэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахыг хориглох бөгөөд хэрэв хуваарийн дагуу эргүүлд ажиллах боломжгүй болсон тохиолдолд энэ талаар сургуулийн удирдлагад 3 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
 
Дөрөв. Бусад зүйл, хариуцлага

4.1. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэн үүрэг гүйцэтгэх хугацаандаа халдлагад өртсөн тохиолдолд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн /22-р зүйлийн/ холбогдох заалтын дагуу төрөөс хохирлыг барагдуулна.
4.2. Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс санаатай зайлсхийсэн тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол/ заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна.
 

---оо0оо---

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%