Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ 2019 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2019-01-18

Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалтын жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг дарга 35 агентлаг, байгууллагын дарга нартай гэрээ байгууллаа. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал энэ үеэр хэлсэн үгэндээ: Монгол улсын Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Тиймээс төрийн алба, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн ахисан, иргэд рүү чиглэсэн төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй , цахим хэлбэрт шилжих ёстой. Аль ч салбартаа хариуцлагатай, хяналттай байх, төрийн албанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, ёс зүйг хатуу баримталсан, тухайн жилд хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэл үр дүн бүрэн хангагдсан байх ёстойг онцлон тэмдэглэж байна. Аймаг, орон нутгийн хөгжлийг хангах, дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхдээ бүтээлч, санаачлагатай, үр дүнд суурилан ажиллах чиг үүргийг өгсөн юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%