Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТАМИРЫН ЖАВАР МӨСНИЙ БАЯР БОЛЛОО

2019-01-21

Архангай аймгийн ЗДТГ-аас Тамирын жавар мөсний баярын арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохиогддог мөсний баярт өнөө жил 80 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын 1000 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон юм. Цэвэр агаарт үндэснийхээ хувцсаар гоёж ирсэн байгууллага, иргэдийн дунд кирлингийн ААШТ, сонирхогчдын мөсөн шагайн харваа, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүдийг зохион байгууллаа. Тамирын жавар мөсний баярт оролцож буй иргэдийн хувьд жил ирэх тусам хүрээгээ тэлж, ач холбогдол өгч оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс сайшааж байлаа. Үүний дараагаар Булган ууланд зул өргөх арга хэмжээ болсон юм

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 56
52 / 93%
4 / 7%