Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2019-01-24

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 оны анхдугаар хурал өнөөдөр /2019.01.24/ боллоо. 
Тус хурлаар “Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн ажиллах журам, хамтран ажиллах гэрээний хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан тухай мэдээлэл”-тэй танилцаж,  аймгийн ГХУСАЗСЗ, Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлтэй хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах шат дараалсан ажлыг зохион байгуулах тухай санал солилцсон юм. 
Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%