Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН П.ЛХАГВАСҮРЭНГИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2019-01-29

Төв аймгийн Лүн сумын малчин П.Лхагвасүрэн нь 1973 онд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуй эрхэлж тухайн үедээ нутгийн үүлдэрийн 10 үнээ авч саан, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Буянт малынхаа сүү, цагаан идээг боловсруулах эртний сайхан улажлалыг энэ цагт өвлөн, өвлүүлэн байгаа түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн “Улсын аварга саальчин” хэмээх эрхэм хүндтэй шагналд тодорхойлсон байна. Түүний шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон сум, орон нутгийн удидрлагууд хотонд нь очиж гардуулан өглөө. П.Лхагвасүрэн нь сумын 4 удаагийн аварга, аймгийн хошой аварга бөгөөд сар шинийн босгон дээр ийнхүү “Улсын аварга саальчин” боллоо. Түүний аав, ээж нь аймаг сумын аваргууд, төрсөн ах, нагац хоёр нь улсын аварга гэхээр малч ухаан, хөдөлмөрч зан удамшдаг гэдгийн томоохон жишээг харж байснаа нуух юун.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%