Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-01-31

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хорооны анхдугаар хуралдаан 2019 оны 01-р сарын 31-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралд ажлын хорооны дарга О.Энхтайван, гишүүд З.Болдбаатар, Д.Алтандөш, Д.Отгонсүрэн, Д.Бэгзцэрэн нар оролцож, 71.42 хувийн ирцтэй хуралдлаа.

Тус хуралдаанаар “Налайх Хангамжийн Төв” ОНӨААТҮГ-ын бараа ажил үйлчилгээний үнэ тариф, нэмэгдлийн хэмжээ хязгаарыг тогтоох тухай, Өргөгч кран машин хүсэх тухай, 2019 онд ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх 592 ширхэг гэрэлтүүлгийн байршлыг батлах тухай, Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хорооны 2018 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хорооны 2019 оны жилийн ажлын төлөвлөгөө гэсэн нийт 5 асуудлаар хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%