Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ, ЧИГ ҮҮРЭГ

2019-02-01

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХОРООДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Зорилго нь:

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хурлын байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг шийдвэрлэж хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангахад оршино.

           Нэг.Хурлын хороо нь дараах байдлаар ажиллана:

 1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын хороодтой байна. Хурлын хороо нь дэд хороотой байж болно.

2.Хурлын хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүтэцтэй байна.

3 Хурлын хорооны дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны бус байна.

4.Хурлын хорооны гишүүд бусад хурлын  хороонд орж ажиллах эрх нь нээлттэй  байна.

5.Хурлын хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

6.Хурлын хороо нь хариуцсан чиглэлээр асуудлыг судалж, боловсруулах, шалгаж танилцах, санал дүгнэлт гаргах, аймгийн ИТХ-ын  ээлжит болон ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал боловсруулж хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг дүгнэх зэргээр ажиллана.

7.Хурлын хороод нь нутгийн  өөрөө удирдах байгууллагын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох учраас аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулж, тэдний санал хүсэлт, туслалцааг авах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

             8.Хурлын хорооны хурлыг хоёр сард нэгээс доошгүй удаа  хуралдаан, нам, эвслийн бүлэг, бусад хороодын хуралтай давхцуулалгүйгээр хийнэ.

9. Хурлын хорооны хуралдааны шийдвэрийг аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн шийдвэрээр баталгаажуулна.

10.Хурлын хороодын хуралдааныг хороонд сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь ирсэн бол хүчинтэйд тооцно.

11.Хурлын хороо хэлэлцсэн асуудлаараа тогтоолын төсөл, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлана.

12.Хурлын хороо нь ажлын шаардлагаар холбогдох байгууллага, мэргэжилтэн, эрдэмтэн, иргэнийг үйл ажиллагаандаа оролцуулж оновчтой зөв шийдвэр гаргахад ажлаа чиглүүлнэ.

13.Шаардлагатай тохиолдолд Тэргүүлэгчдийн шийдвэрээр ажлын хэсэг томилон ажиллуулж болно.

14.Хурлын хороо нь хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

15.Хурлын хорооны хурлыг нээлттэй, өргөтгөсөн байдлаар зохион байгуулахдаа иргэдийн төлөөллийг оролцуулж болно.

16.Хурлын хороод нь аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавина.

17.Эрхлэх асуудлын хүрээнд олон нийтийг хамарсан урлаг, уран сайхан, соён гэгээрүүлэх, хууль сурталчилах ажлыг зохион байгуулж болох бөгөөд шаардагдах төсөв, санхүүгийн асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

 Хоёр.Хурлын хорооны дарга нь дараахь чиглэлийг баримтлан ажиллана:

 1.Хурлын хорооны дарга нь тухайн жил, улирал, сарын ажлын төлөвлөгөөг хорооны хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтэнд хяналт тавина.

 2.Хурлын хорооны дарга нь хорооны гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган, шаардлагатай бол асуудал бэлтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулж бусад үүрэг гүйцэтгүүлж болно.

 3.Хурлын хорооны дарга нь хурлаар хэлэлцэх асуудлын талаар санал гаргах, хурлаар хэлэлцүүлэх асуудлыг баталж хорооны хурлыг удирдан явуулна.

 4.Хурлын хорооны дарга нь харъяалсан асуудлын хүрээнд холбогдох газар, хэлтэс, албаны үйл ажиллагаатай танилцах, мэдээ, мэдээлэл гаргуулж авах, удирдах ажилтныг дуудаж уулзах, шаардлагатай гэж үзвэл ИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудал оруулж шийдвэрлүүлнэ.

 Гурав.ИТХ-ын ажлын албанаас Хурлын хороодын өдөр тутмын үйл ажиллагааг дараах байдлаар хангаж ажиллана:

1.Хурлын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг хурлын хороодын асуудал хариуцсан ажилтан хариуцан гүйцэтгэж, хурлын хороодын дарга нартай байнгын холбоотой ажиллана. Эрхэлсэн асуудлын хүрээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллана.

2.Хурлын хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэн хурлын хорооны гишүүдэд  хоёроос доошгүй хоногийн дотор хүргүүлнэ.

3.ИТХ-ын ажлын албаны хурлын хороодын асуудал хариуцсан ажилтан хурлын хорооны дарга, төлөөлөгчдийг мэдээ, мэдээллээр хангах, хурлын хорооны хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах /хуралд оролцогчдод зар хүргэх/, хурлын байр, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргаж, хурлын хорооны даргад танилцуулан гарын үсэг зуруулан албажуулах, хурлын хорооноос гарах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулна.

4.Аймгийн ИТХ-ын ажлын албаны хурлын хороодын асуудал хариуцсан ажилтан нь хорооны үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын  дагуу боловсруулан хөтлөнө.

5.ИТХ дахь нам эвслийн бүлэгтэй хамтран ажиллана.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХОРООДЫН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ

 1.Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны ажиллах чиг үүрэг:

1.1.Аймгийн, нийгмийн хэв журмыг хангуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан   сэргийлэх 

1.2. Хууль тогтоомжийн хэрэгжилт

1.3. Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа

 1.4.Аймгийн төр, захиргааны байгууллага

 1.5. Сүм хийд, шашин, хэвлэл мэдээлэл, ТББ, ОУ-ын байгууллагууд

 1.6  Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх, ёс зүйн асуудал

1.7. Гадаад харилцаа

1.8. Ард нийтийн санал асуулга, Иргэдийн өргөдөл, санал хүсэлт

1.9. Улс төрийн нам, эвсэл

2. Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн   хурлын хорооны ажиллах чиг үүрэг:

 2.1. Эрүүл мэнд

 2.2. Боловсрол, соёл, урлаг 

 2.3. Нийгмийн хамгаалал

 2.4. Биеийн тамир, спорт        

 2.5. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал

2.6. Аймгийн түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх/аялал, жуулчлал/

 3.Хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн  хурлын хорооны ажиллах чиг үүрэг

3.1. Газар тариалан, мал аж ахуйн бодлого, ХАА-н салбарын хөгжил, энэ чиглэлээрх зээл тусламж

3.2. ЖДҮ, аж ахуй эрхлэлтийг дэмжих

3.3. Байгаль орчны бодлого, хөрс, ус, ой амьтан, ургамал хамгаалал, байгаль орчны хяналт

3.4. Ан амьтны агнуурын нөөцийг зохистой ашиглах

3.5. Цаг уур, орчны хяналт

3.6. Усны бодлогын хэрэгжилт, хяналт, нөөц, усны бохирдол

3.7. Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалт, төлөвлөлт

3.8. Зам тээвэр, харилцаа холбоо

3.9. Санхүү, зээл болон татварын бодлого

3.10. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт

3.11. Өмчийн асуудал

                                                            ---оОо---

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%