Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРХОН АЙМГИЙН ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН АВАРГУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2019-01-30

 XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Орхон аймгийн аварга малчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон шалгарч аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналаа гардан авлаа. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар гардуулан өгсөн юм. 
 
      Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөн, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгож орон нутгийн зах зээлд мах, сүү,  ноос, ноолуур, арьс ширний  борлуулалт хийж, хүн амын хүнсний хангамж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал нарыг XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн “Аймгийн аварга малчин”-аар, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэн Н.Дэлгэрсүрэн эзэнтэй “Ариун-Ундарга” фермерийг “Аймгийн аварга фермер”-ээр шалгаруулж шагналыг нь гардуулан өглөө. 
     Мөн газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тариалалт, талбайн хөрс боловсруулалт, ургамал хамгааллын ажлыг технологийн дагуу чанартай сайн гүйцэтгэн, хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, арвин ургац хураан авч орон нутгийн зах зээлд борлуулан, ажлын байрыг нэмэгдүүлж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өндөр сумын Баянбулаг багийн тариаланч Ж.Сувдаа, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Г.Нямцэцэг, С.Батцэцэг нарыг 2018 оны “Аймгийн аварга тариаланч”-аар, Жаргалант сумын Б.Энхбаяр захиралтай “Хангарьд Ажнай” ХХК-ийг 2018 оны “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор шалгаруулж өргөмжлөл, цом, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагналаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%