Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шагнал гардууллаа

2019-02-04

Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид сумдын ИТХ-ын 2018 оны ажлыг дүгнэж байр эзлүүлэн шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат гардууллаа.

         Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэд, төлөөлөгчдийн идэвх, оролцоог хангах талаар шинэ арга барил санаачилга гаргасан Гурванбулаг сумын ИТХ-ыг тэргүүн байр эзлүүлж, Хутаг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай сумын ИТХ-ыг дэд, гутгаар байранд шалгаруулсан байна.

          Шилдэг ИТХ-ын байгууллагуудыг 1-2 сая төгрөгөөр урамшууллаа.

Харин сумын сумын ажлыг дүгнэх журмаар сүүлийн байр эзэлсэн Могод сумын ИТХ-ын дарга, ажлын албаны ажилтнуудад хариуцлага тооцохыг сумын ИТХ-ын тэргүүлэгчид санал болгожээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%