Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЭНХБАТ МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ "САР ШИНИЙН БАЯР" -ЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЛЭЭ

2019-02-04

Төв сайхан нутгийн зон олон болон Монгол түмэндээ  билгийн тооллын 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлж байна. 

“Цагаан сар” бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёлын гүн утгат цогт хүндлэл бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ. 

            Даяар Монголын хөх толбот, тэнгэрлэг заяат, нүүдэлчин удамт түмэн олон Та бүхэндээ айл хотлоороо амар амгалан, ахан дүүсээрээ түвшин сайхан шинэлэхийн ерөөлийг өргөе.

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%