Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗЗ-өөс зургаан удаа шалгалт хийнэ

2019-02-14

Булган аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал боллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай 2018 оны ажлын тайланг танилцууллаа.

Мөн тус хурлаар ГХУСАЗСЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ жил тус зөвлөлөөс ой, ан, уул уурхайн салбарын хууль  тогтоомжийн хэрэгжилт болон шашин сүм хийдийн чиглэлээр зургаан удаагийн шалгалт хийж, архидан согтуурах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%