Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ-МОНГОЛ ЁС ЗАНШЛЫН ХЭЛХЭЭ

2019-02-19

Өндөрширээт сумынхан үндэсний хувцсаараа дэгжирхэж, монгол ёс заншлыг илэрхийлсэн ардын наадгайн төрлүүдээр тэмцээн зохион байгуулжээ. Дээлтэй монгол өдөрлөгт хүрэлцэн ирсэн байгууллага тус бүр эдийн дээд таван өнгийн хадагны өнгөнөөс сугалж тухайн өнгө бүхий дээл хувцасаар ижилссэн нь шинийг эрэлхийлсэн, өнгөлөг, утга учиртай байсныг онцолж байна. Энэ үеэр бүх оролцогчид Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-ыг дуулж, сумын ЗДТГ-ын өмнөх цэцэрлэгт байрлах Даншигийн их аварга Баянмөнхийн хөшөөг нар зөв тойрч хүндэтгэл үзүүлжээ.

Дээлтэй монгол өдөрлөгийн онцлох арга хэмжээ нь монгол ёс заншлыг илэрхийлсэн тэмцээн бөгөөд баг тус бүр мэндчилгээ, монгол үндэсний хувцас хэрэглэлийг хэрхэн нэрлэх, хэрэглэхийг тайлбарлах, шагай шүүрэх, морь уралдуулах, сээр хугалах, монгол киноны хэсгээс сонгож тоглох зэрэг төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Үүнд:

  • Сумын ЕББДСургуулийн “Галын дөл” баг
  • Хаан банк, Төрийн банк, Халаалтын төвийн хамтарсан “Тэнгэр” баг
  • Сумын Эрүүл мэндийн төвийн “Хүчирхэг” багууд эхний байрыг тус тус эзэлжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%