Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

2019-02-22

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны тайлан, “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай, Орон нутгийн өмчтэй холбоотой асуудлаар 2018 онд аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн биелэлт, Сэлэнгэ, Орхон, Хануй, Туул, Хөвсгөл-Эгийн голын сав газруудын захиргааны тайлан, аймгийн цагдаагийн газрын 2018 оны тайлан, аймгийн ИТХ-ын 2018 оны VIII хуралдааны аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай шийдвэрийн хэрэгжилтийн талаар аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн даргын мэдээлэл зэрэг асуудал хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар Тэргүүлэгчид тэмдэглэлийн заалтаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%