Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

2019-02-25

Энд хуран цугласан Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Юуны өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж , өөртөө төдийгүй өрөөл бусдад ажлын байр шинээр бий болгож, Улс эх орныхоо эдийн засгийн хөгжлийг хангах хүндхэн ачааг үүрэлцэж яваа Чингэлэй дүүргийн нийт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид Та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бол аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг хангах чухал салбар төдийгүй алс хэтдээ эдийн засгийн тулгуур болох үйлдвэрлэлийг улс эх орондоо бий болгох гол хүч юм. 
Бид дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжих, үйл ажиллагааг нь хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 2012-2016 онуудад “Хамтдаа хөгжье”, “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрүүдийг тус тус батлан хэрэгжүүлсэн. 
Үүний үр дүнд дүүргийн хэмжээнд 1300 гаруй иргэд байнгын ажлын байраар хангагдаж, 80 зөөврийн ажлын байрыг шинээр бий болгож, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаалах Чингэлтэйд үйлдвэрлэв 1,2,3 нэрийн дэлгүүрүүдийг тус тус байгуулсан гээд олон олон бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. 
Дүүргийн эдийн засгийг хөгжлийг өсөн нэмэгдүүлж, ажилтай, орлоготой иргэдийг бий болгосон ач холбогдол бүхий эдгээр төсөл, хөтөлбөрүүдээ 2016-2020 онуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 
Өдгөө 37 мянган өрхийн 170 гаруй мянган хүн амтай Чингэлтэй дүүрэгт маань 2012 онд 348 иргэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байсан бол 2018 онд 725 болон өсөн нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт нь олон улсын жишигт нийцсэн, өнгө загварын хувьд илт сайжирсан, гадаад зах зээлд байр сууриа бататгаж чадсан, бүтээгдэхүүний борлуулалтын тоо өсөн нэмэгдсэн гээд олон сайхан өсөлт, амжилтуудыг дурдах нь зүйтэй. 
Мөн түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “ЗӨӨВРИЙН АЖЛЫН БАЙР” төслийг амжилттай хэрэгжүүлж, 10 сая төгрөгийн өртөг бүхий 90 ажлын байр байгуулахад 2017,2018,2019 онуудад тус бүр 300 сая төгрөг нийт 900 сая төгрөгийн хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган бодлогоор дэмжин ажиллаж байна. 
Үйлдвэрлэл эрхлэлтийн байдлаас нь хархад оёдол, сүлжмэл,, гар урлал, бэлэг дурсгал, эсгийн эдлэл зэрэг салбарууд зонхилж байгаатай холбоотойгоор бид энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг дүүргийнхээ БРЭНД болгож “Чингэлтэйд үйлдвэрлэв” нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчилан ажиллаж байна. 
Чингэлтэй дүүрэг гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа түшиглэн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад нь бодлогоор дэмжин харилцаа бүхий БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО-ны Манжуур хотуудтай гэрээ, санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. 
Гэрээ, хэлэлцээр, санамж бичгийн хүрээнд урд хөршид зохион байгуулагдсан нийт 4 удаагийн үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ татвар, хураамжгүйгээр оролцуулсны үр дүнд 87 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулснаас гадна, ӨМӨЗО-ны Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг байгуулах гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, дүүргийн маань өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн гадаад зах зээлд борлогдох боломж нээгдэж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. 
Цаашид жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс үйлдвэрлэлээ явуулахдаа шинэ техник технологиудыг ихээр ашиглаж, бүтээгдэхүүнийхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал хандуулах, дүүрэг, орон нутгийн зүгээс үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих зэргээр та бүхэнтэйгаа хамтран ажиллах болно. 
Өнөөдрийн зөвлөгөөнөөр жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, ололт, амжилтуудаа ярилцаж, сайн туршлагуудаа хуваалцах ач холбогдол бүхий зөвлөгөөн болно гэдэгт итгэлтэй байна. 
Ингээд “Хөгжлийн тулгуур өрхийн үйлдвэрлэлээс” гэсэн сайхан үгээр энэхүү зөвлөгөөнийг нээснийг мэдэгдье. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%