Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-02-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 02 сарын 27 ны өдөр  хуралдав. Хуралдаанд 11 тэргүүлэгчээс 10 тэргүүлэгч  оролцон 90.9 хувийн ирцтэй хуралдав. Энэхүү хурлаар 7 асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд:

 1.Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 51-р ангийн 50 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 26,27-ны өдөр тэмдэглэх тухай

2. Ихтамир сумын Хойд-Тамир гадаргын ус судлалын харуул байгуулагдсаны 60 жилийн ойг 2019 оны 09 дүгээр сарын 27,28-ны өдөр тэмдэглэх тухай

3. Ихтамир сумын Соёлын төв 60 жилийн ойг 2019 оны 09 сарын 26,27-ны өдөр тэмдэглэх тухай

4. Ихтамир сумын Хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 60 жилийн ойг 2019 оны 09 дүгээр сарын 20,21-ний өдөр тэмдэглэх тухай

5. Төвшрүүлэх сумын ЕБС-ын 80 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 14,15-ны өдөр тэмдэглэх тухай

6. Төвшрүүлэх сумын Хүүхдийн цэцэрлэг 60 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 17,18-ны өдөр тэмдэглэх тухай

7. Хашаат сумын Соёлын төвийн 70 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%