Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАВ

2019-02-28

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө  оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо /2019.02.27/ хуралдлаа.

Хуралд тус хорооны дарга Д.Элдэвсайхан, гишүүн Д.Батжаргал, Н.Чимэддорж болон Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх мэргэжилтэн М.Анхбаатар нар оролцов.

 Төлөөлөгчид Орон сууцны контор байгуулах ажлын явцтай танилцаж, нийтийн орон сууцны хорооллуудад тулгамдаж буй асуудлуудыг судлан танилцаж, харилцан мэдээлэл солилцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан, дүгнэлт гаргаж ажиллахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%