Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХАМТЫН АЖИЛЛАГААТ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧЛОВ

2019-02-26

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зочиллоо. Зочид төлөөлөгчид Иргэдийн Хурлын  үйл ажиллагаа, ололт амжилт, шинэ туршлагаас хуваалцан, туршлага судлах уулзалтыг хийв. 
Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга Л.Ариунтуяа, ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, УЗБХ-ийн дарга Ж.Ганбат нар байлцав. 

Тус уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “ Манай дүүрэг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд дундаа шинэ санааг хэрэгжүүлэн, гадаадын хамтын ажиллагаат хот дүүргүүдийн сайн туршлагыг дүүрэгтээ нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд бидэнтэй харилцан туршлага солилцох хүсэлтэй аймаг, сумдын төлөөлөгчдөд бид сэтгэл харамгүй цаг гарган уулзалт арга хэмжээг зохион байгуулдаг” гэдгээ онцлон дурдаад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудаасаа танилцуулж асууж сонирхсон зүйлд хариулт өглөө. 

Дараа нь Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал зочдод ИТХ-ын хороодын үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.  Уулзалтын төгсгөлд тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүнээ танилцуулаад нутгийн өөрөө ёсны байгууллагыг жишиг хэмжээнд хөгжүүлэхээр зорилт тавин ажиллах байгаа талаараа танилцуулаад аймагтаа хийж хэрэгжүүлж болох олон шинэ санаа байгааг онцлон дурдсан юм.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%