Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД, ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.БОДООГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2019-03-01

Эх орончдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид Ардын засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Догсомын Бодоо нь 1885 онд Манзушир хутагтын шавь  Дэндэвийн отог /одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум/-т төржээ. Их хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж, Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж, оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан гэдэг. Д.Бодоо нь Монгол, Түвд, Манж, Хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн, Монгол улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8 дугаар 31-ний өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулжээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%