Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2019-03-02

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019.03.02-ний өдрийн 11:50 цагт 100 % ирцтэй хуралдаж Номгон сумын "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын төлөвлөгөө, ИТХ-ын Хороодын 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Номгон сумын "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журамд 
3.1.Энэхүү журам нь Номгон сумын харъяалалтай, тус суманд ажиллаж амьдарч байгаа эхчүүдэд хамаарна. 
3.2. Тухайн эхийн төрүүлж өсгөсөн хүүхдүүд хамаарах ба бусдаас үрчилж авсан хүүхэд хамаарахгүй.
3.3. Анх бэр болж очсон айлдаа эхлээд гурваас дээш хүү дараалан төрүүлж өгсөн ба бага хүү нь нэг нас хүрсэн байх гэсэн болзол шаардлагыг тусгалаа. 
Мөн "Дархан бэр"-р өргөмжлөгпөх ээжүүдийг шалгаруулах, тодруулах Ажлын хэсгийг Хурлын даргаар ахлуулан байгууллаа.

сумын ИТХ-ын Ажлын алба

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%