Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас санаачлан Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын эмэгтэй удирдлагуудыг хүлээн авч “зангиагүй уулзалт”-ыг зохион байгуулсан юм. Уулзалтын хүрээнд эмэгтэйчүүд байгууллагын удирдагч гэхээсээ илүү эмэгтэй хүн гэдэг талаасаа уг үйл ажиллагаанд хандаж, тулгамдаж буй асуудлаа ярилцан, өөрийн байгууллага дээрх олон эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн ярилцаж, санал хүсэлтээ илэрхийлж байснаараа онцлогтой байлаа. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг үндэслэн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал эмэгтэйчүүд рүү чиглэсэн хоёр томоохон ажил болох аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулах, 27 суманд “Эмэгтэйчүүд хөгжлийн төв”-ийг байгуулна гэдгээ илэрхийлсэн юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%