Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЭРЭЭН ХОТЫН ТУРШЛАГААР ЖИШИГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

2019-03-15

Чингэлтэй дүүрэг Эрээн хоттой олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд 2018 онд Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн Их хуралтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэхүү Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Дүн Жиефэн тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан айлчлал хийж байна. 

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрээн хотоос мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулах, Чингэлтэй дүүргийн тохижилтын ажилтнуудыг Эрээн хотод богино хугацааны сургалтанд хамруулах, 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчмын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ногоон байгууламжийг бий болгох зэрэг ажлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх зорилготой юм. 
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ зочид төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Батхуяг нар байлцлаа. 
Албан уулзалтын үеэр Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Дүн Жиефэн хэлсэн үгэндээ : “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бат-Эрдэнэ таны санаачилсан энэхүү ажил дүүргийн ард иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эх үндэс бөгөөд хоёр тал хамтран Чингэлтэй дүүргийг ногооруулах, ойжуулах ажилд чармайн ажиллана. Д.Бат-Эрдэнэ даргын санаачилга амжилттай хэрэгжиж үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцлон дурдсан юм. 

Уулзалтын төгсгөлд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ : “Улаанбаатар хотын нэн тэргүүний зорилт бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тэр дундаа нийслэлийн хоймор болсон Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” болох зорилго тавин ажиллаж байна. Харин Эрээн хот бол энэ чиглэлээр үлгэр жишээ болж цаг агаарын эрс тэс цөлжилттэй бүсэд ногоон байгууламжийг жишиг хэмжээнд байгуулсан туршлагаасаа бидэнтэй хуваалцаж энэ ажилд идэвхи санаачилгатай оролцож байгаад баяртай байна гэдгээ хэлэв.
Ажлын уулзалтын дараа төлөөлөгчид Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчны хөрсний байдал, тус газрын онцлог нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцав. Дараа нь дүүргээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ногоон байгууламжийн ажлууд болох Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, Анкарагийн гудамж, Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэн, гэр хороололд хийгдсэн ногоон байгууламжийн ажлуудтай танилцлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%