Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАРШТАКТИКИЙН АВАРГА ТАСАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 8 БАГ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2019-03-16

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан амйгийн Засаг даргын ивээл дор Төрийн цэргийн болон хуулийн байгууллагуудын дунд “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж байна. Тэмцээнд ЗХ-ний 016 дугаар бригадын тасаг, ЗХ-ний 345 дугаар бригад, ЗХ-ний 311 дугаар анги, ЗХ-ний 119 дүгээр анги, ЗХ-ний 011 дүгээр ангийн М байгууламж, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ШШГГазрын харъяа 115 дугаар ангийн нийт 8 багийн 80 гаруй тамирчид оролцож байна. 2 өдрийн турш зохион байгуулагдах тэмцээний эхний өдөр тасгууд гарааны өмнөх ажиллагааны төрлүүд болох жагсаал, гардан тулаан, биеийн тамир, галын бэлтгэлийн норматив, химийн норматив гэсэн төрөлд хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байна. харин маргааш маршын гараа буюу 10 км зайд гүйх, буудлага, тэсрэх бөмбөг, тактикийн ажиллагаанууд зэрэг төрөлд өрсөлдөх юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%