Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЭРЭЭН ХОТТОЙ БАЙГУУЛСАН САНАМЖ БИЧИГТ ТУСГАГДСАН АЖЛУУДААС ЭХНЭЭСЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2019-03-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ , БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Уул нар хот тохижилт, ногоон байгууламж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжилтэн солилцох, хоёр талын жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид харилцан туршлага хуваалцах, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, нийгэм, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааны олон талт арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт 2018 онд гарын үсэг зурсан.  
Санамж бичгийн хүрээнд хот тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эхлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Дүн Жиефэн, Эрээн хотын Ногоон байгууламжийн газрын дарга Ли Цай Ү, Эрээн хотын Ногоон байгууламжийн газрын техникч Ли Хайшэн нарын төлөөлөгчид гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан айлчлал хийлээ. 

Айлчлалын сүүлийн өдөр өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ажлын айлчлалын үр дүнг хэлэлцэн санал бодлоо хуваалцсан юм. Уулзалтын эхэнд ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ, Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай олон жилийн найрсаг харилцаатай хамтарч ажилласаар ирсэн. Тэр дундаа хоёр талын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд тусгагдсан хамгийн чухал ажил хот тохижилт, ногоон байгууламжын ажлыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаад дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Дараа нь Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Дүн Жиефэн, Эрээн хотын Ногоон байгууламжийн газрын дарга Ли Цай Ү нар 13.14.15- р хорооны дунд байдаг Чандмань толгой,  Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчны хөрсний байдал, тус газрын онцлог нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцаад, Чандмань толгойн ойжуулах ажлын төсөв төлөвлөгөөг гаргаж, энэ хавраас эхлүүлэх,  7 дугаар хорооны нутаг дэвсгэр Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчим 47 га газрыг тохижуулж өгөх,мөн Чингэлтэй дүүргээс 10 ажилтныг ногоон байгууламжын чиглэлээр Эрээн хотод богино хугацааны сургалтанд хамруулж, дадлага хийлгэх тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. 







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%