Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-03-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 03-р сарын 15- ны өдөр  хуралдав. Хуралдаанд 11 тэргүүлэгчээс, 8 тэргүүлэгч  оролцон  ирц 72,7 хувьтай хуралдав. Энэхүү хурлаар 7 асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд:

1. Төрийн тахилгатай, Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын 2019 оны 06 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулах
2. Шагналын тухай 
3. Нэрэмжит болгох тухай /Төвшрүүлэх сумын ЕБС-ыг Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хуушааны нэрэмжит болгох тухай /
4. Ой тэмдэглэх тухай /Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 26,27-ны өдөр тэмдэглэх /
5. Ой тэмдэглэх тухай /Цэнхэр сумын ЕБС-ын 60 жилийн ойг 2019 оны 07 дугаар сарын 19,21-ний өдөр тэмдэглэх/
6. "Түр хамгаалах байр " байгуулах тухай 
7. Өмчийн тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%