Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

март-8

2019-03-20

2019 оны 3-р сарын 08 нд

МУЗН үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой угтаж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвтэй сумын УЗАШХороо хамтран өндөр настан Барх багийн иргэн Г.Тунгалаг, Б.Рина, Хурх багийн иргэн З. Амарзаяа нарын " Сүүн замтай ээжүүд" хөдөлмөрийн алдар тэмдэглэх арга хэмжээ мөн Хамгийн өндөр настай ээж, Хамгийн олон хүүхэдтэй ээж, Хамгийн шилдэг Манлайлагч ээж, Хамгийн шилдэг малчин ээж, Хамгийн залуу "Алдарт эх", Хамгийн шилдэг элбэрэлт ээж, Хамгийн "Шилдэг Донор" ээж зэрэг 21-н " Хүмүүнлэг ээж" шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ, Харнууд овогт Пунцагийн Содномын дурсгалыг хүндэтгэж үр хүүхэд, ач,зээ нараас нь 108 ээжид гарын бэлэг гардуулах арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус арга хэмжээг 400.0 мянган төгрөгний үнэ бүхий зүйлээр МУЗН-ийн Алтан гишүүн Д.Энхтүвшингийн гэр бүл, 900.0 мянган төгрөгний үнэ бүхий зүйлээр МУЗН-ийн мөнгөн гишүүн Д.Баярмаа нар тус тус ивээн тэтгэв. Мөн Харнууд овогт Пунцагийн Содномын үр хүүхэд ач зээ нар нь эмээгийнхээ зүүх дуртай байсан эрээн алчуур, мэндчилгээний хамт 108 ээжид бэлэглэж баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэхүү арга хэмжээнд сумын Гэвш лам Б.Тогоонтөмөр нийт ээжүүддээ "ЦАГААН ДАРЬ ЭХ" ном уншиж адислав.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%