Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АШИГ ТУС” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-20

Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар иргэдэд мэдлэг мэдээлэл олгох зорилготой “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АШИГ ТУС” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн 2,11 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. 
Сургалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Болормаа удирдан явуулж, Эрүүл мэндийн даатгалын төрөл, зарчим, Үндэсний хөтөлбөр "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн даатгалын цахим систем, Урьдчилэн сэргийлэх үзлэг, Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгов.
Чингэлтэй дүүргийн 2,6 дугаар хорооны Иргэний танхим









Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%