Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” УРИАН ДОР ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ 3 ДАХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-25

Батсүмбэр сумын ЗДТГ-аас санаачлан Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж, журамт үүргээ ухамсарлан хэрэгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын тоог нэмэгдүүлж үйл ажиллгааг идэвхижүүлэх, эцэг эх багш нарын төлөөлөлд уламжлах зорилгоор хүүхдийн чуулганыг “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” уриан дор 3 дах жилдээ зохион байгууллаа. Тус чуулганд Батсүмбэр сумын Засаг дарга бѳгѳѳд хүүхдийн тѳлѳѳ зѳвлѳлийн дарга Д.Ганболд, ЕБС-ийн захирал, СӨБ-ын эрхлэгч, Дэлхийн зѳн ОУБ-ын ажилтан Б.Хишигбаяр, соёлын төвийн эрхлэгч, багийн Засаг дарга нар, эцэг эхийн төлөөлөл болон шилдэг сурагчид оролцсон байна. Сурагчид өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлуудаа чѳлѳѳтэй илэрхийлж, шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргалаа. Мѳн хүүхдийн элчийн хүсэлтийг хэлэлцэн Зѳвлѳлийн даргын санал болгосныг чуулганд оролцсон хүүхдүүдийн олонхийн саналаар ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Баярцогт, ѳсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүд болон шинэ тэргүүнээр 11а бүлгийн А.Батжаргал нарыг тус тус сонгосон байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%