Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019-03-26

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн ээлжит хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Зөвлөлийн хурлаар Дархан сумын 4, 5 дугаар багуудын хамтарсан багаас 2019 онд хэрэгжүүлэх ажлууд, хүрэх үр дүнгийн талаар багийн Засаг дарга П.Бадамсүрэн, Б.Оюунчимэг нар тус тус танилцуулж, Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч, хамтарсан багуудаас цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар саналаа илэрхийллээ.
     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээ, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, багийн Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ гэж заасан байдаг.  
     Хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг бөгөөд баг нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг хамтарсан багаар цаг алдалгүй шуурхай үзүүлэх анхан шатны нэгж юм.
      ГХУСАЗСЗ-ийн гишүүд хамтарсан  багуудын санал хүсэлтийг хүлээн авч аймгийн ГХУСАЗСЗ, Засаг даргад  уламжилхаар боллоо. Үүнд:
    Ерөнхий боловсролын байгууллагуудын орчимд үйл ажиллагаа явуулж буй бар, цэнгээний газрууд, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоох, тухайлбал, 15 дугаар сургуулийн хажууд байгаа “Хот айл” дэн буудлын үйл ажиллагааг зогсоох, Арбатын гудамжин дахь бар, цэнгээний газруудын тоог цөөлөх
    Архины хамааралтай, үр хүүхдээ хараа хяналтгүйгээр орхин явж байгаа эцэг, эхийг 3 сар хүртэл хугацаагаар түр байрлуулан албадан цалинтай ажил хийлгэж, хуримтлал үүсгэж өгөх, зан үйлийг өөрчлөх төвийг байгуулах нэн шаардлагатай. Эдгээр хүмүүст зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ аваад зүгээр явуулах нь үр дүнгүй байна.
    Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, тэдэнд шаардлагатай хичээлийн хэрэглэл, материалаар нь хангаж байх асуудлыг Боловсрол, соёл урлагийн газар анхааралдаа авч ажиллах, ялангуяа цэцэрлэгийн эрхлэгч нар ийм хүүхдүүдээс элдэв төрлийн зүйлс шаардахгүй байх.
    Эрүүл мэндийн газраас хамтарсан багт ажиллах өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг нэр заан хуваарилж, хамтарсан багийн хуралд тогтмол оролцуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдүүд, гэр бүлийн гишүүдэд шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслээр хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

ДАРХАН СУМЫН ГХУСАСЗСЗ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%