Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Алтанбулаг суманд 2018 онд 1 тэр бум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгджээ

2019-03-26

Төв аймгийн Алтанбулаг сум нь 3300 гаруй хүн амтай, Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сум юм. 2018 оныг аймгийн хэмжээнд “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жил болгон зарласантай холбогдуулан сумын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, дэд бүтцийн салбаруудад улс аймаг, хувийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажуудыг хийж, тус хэрэгжүүлсэн ажлаараа аймагтаа тэргүүлсэн билээ. Тухайлбал сумын төвийн гэр хорооллын айлуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж, Өл, Туул, Зүүн дэнжийн гэр хорооллуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 гаруй сая төгрөгийн эрчим хүчний шинэчлэл хийж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр албан бус сургалтын төв буюу 1 дүгээр багийн төвийн байр, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийг шинээр барьж байгуулжээ. Мөн өнгөрсөн онд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сумын төвийг төвлөрсөн халаалтын системд холбосон бөгөөд төсөвт 5 байгууллага, 2 хоршооллын халаалтыг бүрэн шийдвэрлэсэн байна. Уг ажлыг үргэлжлүүлэн энэ онд ахуйн үйлчилгээ болон гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн халаалтын системд холбож эко хашаа төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2019 оныг аймгийн хэмжээнд “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ын урианы жил болгон зарласан. Алтанбулаг сумын хувьд олон жилийн турш яригдаж, хүлээлт үүсгэсээр ирсэн хатуу хучилттай авто замын асуудал шийдэгдэн тендэр зарлагдаж, уг хатуу хучилттай авто замын ажил эхлэхээр болжээ. Мөн энэ онд шинээр ашиглалтад орох 640 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил болох спорт заалны барилгын ажил явагдаж байна. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээхээр цэцэрлэгийн барилгыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд өргөтгөлийн ажлыг энэ онд багтаан барихаар шийдвэрлэжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%