Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ААНэгжүүдтэй уулзалт хийлээ

2019-03-27

2019 оны 3 дугаар сарын 27

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн №189 тоот тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах хэрэглэхийг хориглосон, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 4, 2018 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолоор мөн нийлэг уутны хэрэглээг хориглох талаар тогтоолууд гаргасан. Үүнтэй холбоотой суманд худалдаа эрхэлдэг ААНэгжүүдийн захирлуудтай уулзалт хийж цаасан болон даавуун уутыг хэрэглэж хэвших талаар санал солилцож цаасан уутыг нийлүүлэх талаар шийдвэрлэв.

Мөн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор албан байгууллагын хаягжуулалтыг кирил монгол бичгээр хосолсон байдлаар хийх тухай тогтоол гарсан үүний хэрэгжилт төрийн албан байгууллагуудад сайн хэрэгжсэн боловч ААНэгжүүд хангалтгүй байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар талууд мөн зөвшилцөлд хүрлээ.

Уулзалтад: “Алтаргана хүнс” ХХК, “Алтан Ендэрт” ХХК, “Жаргал билэг” ХХК, “Дөт” дэлгүүр, “Баярмөнгөн бум” ХХК, “Утга” ХХК нар хүрэлцэн ирлээ.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%