Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ШАГНАЛЫН ЖУРАМ” ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

2019-03-27

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр болж цаг үеийн холбогдолтой 5 асуудал хэлэлцэн батлав. Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо.  

Энэ удаагийн хуралдаанаар: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Шагналын журмыг шинэчлэн батлах Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Шагналын шинэчилсэн журамд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналын болзол шалгуурыг нарийн тогтоож,  Хүндэт өргөмлөлөөр шагнуулсан иргэд 2 жилийн дараа Хурлын дээд шагнал “Чандмань одон”-оор шагнуулахаар журамласан байна.  


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%