Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-03-28

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв хамтран өнөөдөр /2019.03.28/ Халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, ”Сүрьеэ өвчний өнөөгийн байдал,  сэргийлэх талаар 2018 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”  сэдэвт хэлэлцүүлэг, нийтийн сонсголыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга С.Энхжаргал, НЭМТ-ийн тархвар судлаач эмч Л.Өлзийжаргал шийдвэрлэх арга зам, НЭМТ-ийн их эмч Б.Цэрмаа нар халдварт өвчин болон Сүрьеэгийн  өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллүүдийг тавьсан юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%