Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДДАГ ӨРХҮҮДТЭЙ ИТГЭЛЦЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2019-03-27

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, ХХҮХэлтэстэй хамтран 2019 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаарх сургалт зохион байгууллаа. 
Мөн үеэр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдтэй итгэлцлийн гэрээ байгуулав. 
Сургалт үйл ажиллагааг тус хорооны Засаг дарга Л.Баярсайхан нээж, ХХҮХэлтсийн хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн М.Хоролсүрэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Х.Азбаяр, мэргэжилтэн П.Ганцэцэг нар удирдан явуулж,  Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, ХБИргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээ мэдээллийг хийж зөвлөгөө өглөө. Тус сургалтанд 8 дугаар хорооны нийт 56 иргэд хамрагдсан байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%